Төрийн албаны зөвлөл

Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм


Гишүүд

2018 оны 02-р сарын 06-ны байдлаар

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг

Б.Баатарзориг багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч.  Тэрбээр ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн,аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бол Самдангийн Цэдэндамба  философич, эрх зүйч мэргэжилтэй, доктор /Ph/ профессор. Төрийн албанд 38 дахь жилдээ ажиллаж буй төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл. 1981-1997 онд  ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС,  Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академи /одоогийн Удирдлагын академи/, УИХ-ын дэргэдэх Судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан,ахлах ажилтан, секторын эрхлэгч, багш, ахлах багш, дэд профессор  багш, 1997-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, зөвлөхүүдийн албаны дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалуудыг хашиж ирсэн. 2009 оноос Төрийн албаны зөвлөлд ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2016 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож  байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Должингийн Баатарсайхан нь  Соёл судлаач, Соёлын ажилтан, Төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэст  шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад  тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм.


2016 – 2018 он

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа

Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар


Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан


АЛБАН ЁСНЫ НАМТАР

Балтавын ЦОГОО
Төрийн албанд томилогдсон огноо: 1981
Боловсрол: Дээд
Мэргэжил: Инженер-эдийн засагч
Эрдмийн зэрэг цол: Техникийн ухааны доктор, профессор
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга

Ажилласан туршлага:

1981-1982: Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд референт
1982-1984: Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн
1984-1985: Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд эрдэм шинжилгээний ажилтан
1985-1986: Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд секторын эрхлэгч
1986-1995: Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд орлогч захирал
1995-2004: Москва хот дахь Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвийн олон улсын төвд Монгол улсын төлөөлөгч, эксперт, ерөнхий мэргэжилтэн
2004-2004: Зам, тээвэр аялал жуулчлалын яаманд газрын дарга
2004-2005: “МИАТ” ХХК-ний гүйцэтгэх захирал
2005-2009: “Крафт интернэйшнл” ХХК-ний ерөнхий захирал
2009-2013: Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны Академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал
2013 оны 01 сар: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга


Балдангийн БААТАРЗОРИГ
Төрийн албанд томилогдсон огноо: 1989
Боловсрол: Дээд
Мэргэжил: Багш, Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Боловсролын болон Хууль зүйн магистр
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн

Ажилласан туршлага:

1989-1992: Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн дэд захирал
1992-1995: Дорнод аймгийн Боловсролын газрын дарга
1995-1996: Шинжлэх Ухаан, Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга
1996-2000: Гэгээрлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2000-2004: Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008: Нийслэлийн Засаг даргын орлогч
2008-2012: Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
2012-2016: Нийслэлийн Монгол Ардын намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга
2016 оны 08 сар: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн


Самдангийн ЦЭДЭНДАМБА
Төрийн албанд томилогдсон огноо: 1981
Боловсрол: Дээд
Мэргэжил: Философич, Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Доктор (Ph), профессор
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн

Ажилласан туршлага:

1981-1991: ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан
1991-1994: Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид судлаач багш
1994-1996: Улсын Их Хурал /УИХ/-ын дэргэдэх Судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгч
1996-1997: Прогноз судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1997-2009: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, зөвлөхүүдийн албаны дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх
2009-2016: Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлд ахлах референт, ажлын албаны дарга
2016 оны 08 сар: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн


Цэдэвийн ЦОЛМОН
Төрийн албанд томилогдсон огноо: 1993
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Хууль зүйн ухааны магистр
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

Ажилласан туршлага:

1993-1994: Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт компьютер операторч
1998-2001: МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш
2004-2013: Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга
2011-2016: Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч
2016 оны 07 сар: Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга


Гочоосүрэнгийн БАЙГАЛМАА
Төрийн албанд томилогдсон огноо: 2002
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Төрийн удирдлагын магистр
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга

Ажилласан туршлага:

2002-2006 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Тоо бүртгэл, судалгааны хэлтсийн ахлах байцаагч
2012 Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх
2012-2015 Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд
2015-2016 УИХ-ын даргын Барилгын салбарын бодлого хариуцсан зөвлөх
2017.12 сар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга


Гунгаагийн Баясгалан
Төрийн албанд томилогдсон огноо: 1986
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Хууль зүйн магистр
Одоогийн албан тушаал: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынТэргүүн дэд дарга

Ажилласан туршлага:

1986-1991: Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор
1991-1999: Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, туслах прокурор
1999-2001: Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга
2001-2006: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх
2006-2012: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2012-2014: “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал
2014-2016: МАН-ын даргын зөвлөх
2016-2018: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2018 оны 8 дугаар сараас: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга


Одонмажигийн Амгаланбаатар
Төрийн албанд томилогдсон огноо: 1999
Боловсрол: Дээд
Мэргэжил: Инженер, технологич, эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Төрийн удирдлагын магистр
Одоогийн албан тушаал: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга

Ажилласан туршлага:

1999-2000: Үндэсний архивын газарт техникч,
2000-2003: Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч,
2003-2009: Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч,
2009-2012: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга,
2013-2014: “Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга,
2014 онд : УИХ-ын тамгын газарт референт,
2014-2016: Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
2016-2018: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга,
2018 оны 09 дүгээр сараас: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байна.


Должингийн Баатарсайхан

Төрийн албанд томилогдсон огноо: 1987
Боловсрол: Дээд
Мэргэжил: Соёл судлаач, Соёлын ажилтан,Төрийн удирдлагын арга зүйч
Эрдмийн зэрэг, цол: Удирдахуйн ухааны магистр

Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга

1987-1988 Баянхонгор аймгийн Галуут сумын Соёлын төвийн эрхлэгч
1994-1995 Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн
1995 он Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга
1995-2002 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэс, Хүний нөөцийн удирдлагын газар, Төрийн албаны боловсон хүчний хэлтэст техник ажилтан, мэргэжилтэн, зааварлагч, шинжээч
2002-2007 Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд референт
2007-2016 Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд ахлах референт
2016 оны 10 сар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга.