Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн

2016 оноос 

Засгийн газрыг төлөөлсөн гишүүд:

  1. Содномын ЧинзоригХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний зөвлөлийн дарга
  2. Чимэдийн Хүрэлбаатар, Сангийн сайд
  3. Цэндийн Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Даатгуулагчийг төлөөлсөн гишүүд:

  1. Хаянхярваагийн Амгаланбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч
  2. Цэндийн Сүхбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч
  3. Төмөр-Очирын Батзул, Монголын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Ажил олгогчийг төлөөлсөн гишүүд:

  1. Хуягийн Ганбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч
  2. Энэбишийн Оюунтэгш, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга
  3. Намгарын Алгаа, Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн

2012-2016

Засгийн газрыг төлөөлсөн гишүүд:

Сангийн сайд;

Хууль зүй, дотоод хэргийн сайд;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний зөвлөлийн дарга

Даатгуулагчийг төлөөлсөн гишүүд:

Хаянхярваагийн Амгаланбаатар -Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч

Дагвадоржийн Дулмаа -Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн

Цэндсүрэнгийн Отгонбаяр -Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Ажил олгогчийг төлөөлсөн гишүүд:

Хуягийн Ганбаатар -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч

Домбонгийн Үүрийнтуяа -Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Жанчивдоржийн Батбаяр -“Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2006  оны  06  сарын 15  өдөр                                Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар  55

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
1.1. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга:
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд.
1.2. Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:
-Сангийн дэд сайд;
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд.
1.3. даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:
-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч;
-Монголын “Гэгээрэл” ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч;
-Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга.
1.4. ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:
-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч;
-“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал;
-“Скайтел” ХХК-ийн ерөнхий захирал.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                   Ц.НЯМДОРЖ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 40

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг “1/Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга:
С.Чинзориг-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд;” гэж өөрчлөн найруулсугай.
2.Тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;” гэснийг “Л.Энхтайван-Санхүү, эдийн засгийн дэд сайд;”, “-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;” гэснийг “Ц.Мөнх-Оргил-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;” мөн хэсгийн 4 дэх заалтын “Д.Жанцан-Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч;” гэснийг “Л.Нямсамбуу-Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч;” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 14

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
1/Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга:
С.Чинзориг-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд;
/Энэ заалтыг Монгол Улсын Их Хурлын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
2/Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:
– Л.Энхтайван-Санхүү, эдийн засгийн дэд сайд;
– Ц.Мөнх-Оргил-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын албаны дарга;
/Энэ заалтад Монгол Улсын Их Хурлын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./
3/даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гишүүнээр:
Д.Нармандах -МҮЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч;
Ч.Балжинням -Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн холбооны дарга;
М.Чимэддорж -Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн чөлөөт холбооны дарга;
4/ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:
Л.Нямсамбуу -Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч;
Х.Магсаржав -“Мах импекс” ХК-ийн дотоод ажлын албаны дарга;
Р.Лутаа -“Оёмол бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, “Тахь Ко”ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга.
/Энэ заалтад Монгол Улсын Их Хурлын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон./
2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг хуулийн үзэл санааны дагуу шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороогоор батлуулахыг Үндэсний зөвлөл /А.Зангад/-д даалгасугай.
З.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн албан тушаалаас өөрчлөгдөх зэргээр тухайн талаа төлөөлөх боломжгүй болсон нөхцөлд шинээр томилогдох гишүүнийг хуульд заасны дагуу Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлж байхыг Нийгмийн бодлогын байнгын хороо /Р.Нарангэрэл/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ