Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

2017.12.13-ны өдрийн засгийн газрын 344 тоот тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагджээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “ Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэн орлого, зарлагын гүйцэтгэлийг хангаж, хяналт тавих, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийж санал боловсруулж шийдвэрлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилах, ач холбогдлыг ойлгуулан таниулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн