2019.12.05. Улсын дээд шүүхийн шүүгчээр Б.Амарбаясгаланг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай асуудлыг хэлэлцээд, дэмжсэн байна.

Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна.

Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ.

2019.12.02. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбатыг сонгов.

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдав.

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилын Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

Н.Чинбат Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: http://conscourt.gov.mn/?p=4943

2019.11.29. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.

2019.11.27. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар Э.Энхболдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар цагдаагийн хошууч Э.Энхболд томилогджээ. Тэрбээр, өнгөрсөн лхагва томилогдсон бөгөөд ТЦА-нд олон жил ажилласан туршлагатай нэгэн.

Тус хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Э.Бөхбат өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаасаа түдгэлзэх өргөдлөө өгсөн байсан юм. 

2019.11.22. Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг тус тус томиллоо

2019.11.22.

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ.

Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсан. Энэ дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар саналаа Улсын Их Хурлын дарга танилцуулсан.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 онд Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлт, Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Баделхан, С.Чинзориг, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авч, Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой саналаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 32 нь буюу 76.2 хувь нь Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэн, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан байдаг. Хорооны даргад тавигдах шаардлагыг дээрх хуульд тодорхой тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн. Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналаа танилцуулж байна гэв.

Нэр дэвшигч 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм.

Улсын Их Хурлын даргын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар нэр дэвшигчээс асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой саналуудаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүний 46 гишүүний 35 нь буюу 76.1 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга дээрх тогтоолыг уншиж, эцсийн найруулгыг танилцуулсан юм.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас уг төслүүдийг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Энэ дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийжээ. Хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх” гэсэн саналуудыг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Эдгээр зохицуулалтыг төсөлд нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгох юм байна.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8 хувь нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9 хувь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2019.11.21. Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар Ч.Бат-Эрдэнийг томилсон байна

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар Ч.Бат-Эрдэнийг томилсон байна.

Тэрбээр Монгол Улсын гавъяат жүжигчин бөгөөд СУИС-ийг дуучин мэргэжлээр төгссөнөөс гадна Ирланд улсад урлагийн менежментээр мэргэжил боловсролоо дээшлүүлжээ. 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал, 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал, 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байв.

Өмнө нь энэ албан тушаалд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн ажиллаж байсныг хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард халж Э.Цэнд-Аюуш түр орлон гүйцэтгэж байжээ.

 

2019.11.19. ОХУ-ын Тувад суух Ерөнхий консулаар Ч.Ганболдыг, Хонгконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг томилжээ

2019.11.19.

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Ч. Ганболдыг, Монгол Улсаас Хонгконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ.

Хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол, Ч.Ганболд нь НХХЯ-ны Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах,  харин Г.Жаргалсайхан нь Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр ажээ.

2019.11.09. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо

2019/10/09

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.

Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.

“Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд урам зориг өгөх гэсэн зорилготой” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгоод 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг талаар ярилаа. Улмаар 2019 онд буюу техник, технологи хөгжсөн өнөө үед ижил хэмжээний замыг барьж, байгуулж байгаа тул төлөвлөсөн хугацаанд нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барьж буй төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцаж байна.

president.mn

2019.11.08. ОХУ-д суух Элчин сайдаар Д.Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Элчин сайдаар Ш.Батцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Элчин сайдаар Б.Дорж Тайландын Хаант Улсад суух Элчин сайдаар А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суух Элчин сайдаар В.Энхболд нарыг томилов

2019.11.08.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-ын даргад ирүүлсэн зөвшилцөх тухай саналыг дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан таван Элчин сайдыг эгүүлэн татаж, зургаан Элчин сайдыг томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал саналыг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг энэ сарын 01-нд УИХ-ын даргад ирүүлжээ. Ерөнхийлөгчийн зөвшилцөх албан бичигт, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан. Мөн Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж нарыг томилохоор зөвшилцөж буй юм. Түүнчлэн Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Воршиловын Энхболд нарыг томилох асуудлыг тусгажээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 6-ны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Монгол Улсын гадаад нэр хүндэд муугаар нөлөөлөхүйц, ялангуяа гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хар тамхи, мансууруулах бодис, хууль бус наймааны асуудалд нэр холбогдсон талаар янз бүрийн яриа, баримт мэдээлэл цацагдах болсныг тодотгов. Тэрбээр, “Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын сахилга хариуцлагын асуудалд Гадаад харилцааны яам гэхгүйгээр УИХ ч анхаарах ёстой гэдгийг хэлээд, Элчин сайдаар томилогдох хүмүүс хариуцлагатай, нэр хүндээ хамгаалж ажиллахыг захив. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, эгүүлэн татаж, орных нь хүнийг томилсноор ажил дуусдаг байдлыг цаашид өөрчилж, Элчин сайдуудын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хамтад нь хэлэлцдэг байвал цаашид томилогдох ажилтнуудад туршлага болно гэдгийг тэмдэглэж байв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, тухайн улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ үзүүлэх, улс орноо сурталчилж таниулахын зэрэгцээ хоёр талын худалдаа, бизнесийг дэмжиж хөгжүүлэх, тэр дундаа гадны хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлэхэд гоц анхаарч ажиллах шаардлагатайг захиж хэллээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат, Польш улсад ажиллаж буй 1000 орчим монголчуудын давхар иргэншлийн асуудал, тус улсаас Монгол Улсад олгохоор тохирсон 50 сая еврогийн зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Польш Улсын Элчин сайдад нэр дэвшигч Б.Доржоос тодруулав. Мөн тэрээр FATF-ын хурлаар нэг ч улс орон Монгол Улсыг дэмжээгүйн улмаас “саарал жагсаалт”-д орсныг тэмдэглээд, Элчин сайдаар томилогдсон улс оронтойгоо харилцаагаа сайжруулж дэмжлэг авахад анхаарч ажиллахыг нэр дэвшигчдэд сануулав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Элчин сайд нарыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд юунд анхаарч ажиллахыг жижиг дунд үйлдвэрлэл дээд түвшинд хөгжсөн Польш, Швед улсын Элчин сайдад нэр дэвшигчдээс асуув. Мөн НҮБ-аас эрхлэн гаргасан улсдаа хөрөнгө татах Элчин сайдуудад зориулсан зөвлөмж байдгийг танилцуулж судлахыг хүсэв.

Польш улсын Элчин сайдад нэр дэвшигч Б.Дорж, “Тус улсад нарийвчилсан тоогоор 920 гаруй иргэн ажиллаж, аж төрж байна. Үүнээс уламжлалт анагаах ухааны чиглэлээр 150 орчим эмч ажилладаг бөгөөд тэднийг урамшуулж, дэмжинэ. Давхар иргэншлийн асуудлыг тус улсад оршин суугч монгол иргэдийн дийлэнх нь тавьдаг. Төрөөс энэ асуудлыг судалж байгаа гэж бодож байна. Миний бие Польшийн Засгийн газраас 50 сая еврогийн зээл авах асуудлыг санаачилсан, гэрээ хэлэлцээр байгуулаад явж байгаа тул хөөцөлдөж шийдвэрлэхэд анхаарна” хэмээв.

Польш улсын Элчин сайдад нэр дэвшигч Б.Дорж, 1990-ээд онд Монгол, Польш улс хоёр сая ам.доллар хүрэхгүй худалдааны эргэлттэй байсан, одоо 40-60 сая ам.долларын худалдаа хийж байгааг тэмдэглэв. Тэрбээр, “Монгол Улсад Польшийн томоохон үйлдвэрийг нэвтрүүлбэл хоёр орны худалдаа, эдийн засаг илүү сайжирна. Юуны түрүүнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хооронд нь холбох чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд, Польш улсын 16 мужаар явж Монгол Улсад хөрөнгө оруулах, худалдаа хийх боломжийг танилцуулах суртал, ухуулгын ажил өрнүүлнэ” хэмээв.

Тайланд улсын Элчин сайдад нэр дэвшигч А.Төмөр, Монгол Улсаас Тайланд улс руу хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч ажиллана. Сүүлийн жилүүдэд гахай, шувууны халдвар ихэссэнтэй холбогдуулан махны эрэлт нэмэгдсэн. Тайланд улс руу хөлдөөсөн ямааны мах эсвэл халал стандартаар болосвруулсан мах экспортлох чиглэлийг баримтална. Монгол Улсаас Тайланд руу жилд 10 мянган монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр зорчиж байна. Гэвч Тайландаас Монгол Улсад 3 мянга орчим иргэн л аялдаг. Тиймээс хоёр талын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна. Хоёр орны худалдааны эргэлт 31 сая ам.доллар байна. Гэтэл манайхтай ижил хөгжилтэй орнуудын тус улстай хийсэн худалдааны эргэлт 100 сая ам.доллар давжээ. Тиймээс 3-4 жилийн хугацаанд худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхэд чиглэж ажиллана” хэмээв.

Швед улсын Элчин сайдад нэр дэвшигч Т.Жанабазар, Монгол Улстай Швед улс нь цаг уур, хүн ам сийрэг зэрэг ижил чанарыг ашиглан бизнесийг ойртуулах боломж бий. Тиймээс Шведийн зах зээлд өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг гаргахад анхаарна. Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, өвлийн спортын чиглэлд дэлхийн жишиг болсон туршлага технологитой орон юм. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлэх хамгийн гол хэрэгсэл нь бизнесийн салбарын харилцаа холбоо юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Зарим элчин сайдын яамд хотын төвөөс хол байдаг нь гадаадад байгаа монголчуудад үйлчилгээ авахад хүндрэл учруулдаг. Тиймээс хотын захад байрладаг Элчин сайдын яамыг төвд байрлуулах асуудлыг Гадаад харилцааны яамнаас судлахад анхаарах хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн гишүүд НҮБ-д суух Элчин сайдад олон улсын хууль, геополитикийн нөхцөл байдал, худалдаа эдийн засгийн өндөр мэдлэг, чадвартай хүн томилох шаардлагатайг хэлж байлаа. Үүнд дипломат албанд олон талын чиглэлээр ажиллаж байсан, туршлагатай В.Энхболд томилогдохоор нэр дэвшиж буйг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлж байв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналтай зөвшилцөхийг дэмжлээ. Иймд зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай зөвшилцөх саналыг дэмжсэн санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтов.

Элчин сайдад нэр дэвшигчдийн товч намтар:

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онд Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.

Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллахдаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

2019.11.06. Мөрийтэй тоглоом тоглосон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг албан тушаалаас нь чөлөөлнө

2019.11.06.

Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд,

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгав.

Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээны албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, төрийн албан хаагчид гадаад улс орнуудад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох энэ төрлийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байхыг тодорхой зааж өгсөн байдаг. Төрийн байгууллагуудад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар ЗГХЭГ-аас тодорхой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд иргэд, олон нийтээс төрийн албан хаагчдын ёсзүйгүй үйлдэлтэй холбоотой 10 гаруй баримт мэдээлэл ирсний хоёр нь дээрхи албан тушаалтнуудтай холбоотой бөгөөд засгийн газрын гишүүд танилцаж албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, холбогдох баримтуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болов.

Цаашид төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглох, цалингаасаа өндөр үнэтэй бэлэг авах, ажлын байранд бэлгийн дарамт учруулсан үйлдэл гаргах, албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглах, албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангилалаар зорчихыг тус тус хориглох нь зүйтэй гэв.

Тодорхой хориглох үйлдлүүдийг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зааж тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Түүнчлэн ёсзүйн дүрэм болон хуульд заасан хориотой үйлдлүүд гаргаж шийтгэгдсэн төрийн албан хаагчдын нэрсийг зарлаж, жил бүр олон нийтэд хэвлэн нийтэлж, түгээх нь зүйтэй гэв.

Мөн өдрийн хурлаар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2019.11.06. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

2019/11/06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа.

Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм.

чийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа.

Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм.

2019.11.05. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсноо мэдэгдэв

2019.11.05.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсноо албан ёсоор зарлалаа.

Тэр бээр хэвлэлийн хурал зарлаж дараах мэдэгдлийг хийжээ.

Мэдэгдэлд:

“Миний бие Санхүүгийн зохицуулах хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэйгэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэснээр үр өгөөж нь энэ цагтаа ч, ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.

Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.

Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна.

Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй.

Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна.

Дэлхий нийтээрээ улс төрийн намаар дамжин төрөө засаглах хэлбэрээс өөр сонгодог хэлбэрийг өнөө хэр нь олоогүй л байна. Төрд бий болсон, төрийг хүчгүйдүүлж байгаа буруу үйл, бусармаг явдал, улс төрийн нам ба төрийн албаны өнөөгийн зохисгүй хэлхээ, зохиомол гажуудлыг миний бие үл тэвчиж байна.

Төрийн босго өндөр байж гэмээнэ төрийн шийдвэр мэргэн байж чадна, төрийн шийдвэр мэргэн байж гэмээнэ төрдөө итгэх олны итгэл үл алдарна, олныхоо итгэлийг даасан төр нь түвшин байж, түмэн олон нь амгалан аж төрнө. Иймийн тул төрөө төвшитгөх, түмнээ амгалан байлгахын тулд улс төр ба төрийн албанд бий болсон зохисгүй хэлхээг тасалж, зохиомол гажуудлыг засахын тулд цаашид миний бие зогсолтгүй зүтгэж, тасралтгүй ажиллана гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын байгууллагаас 2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсныг дурдан, энэ чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд Санхүүгийн зохицуулах хороо ихээхэн хүчин чармайлтаа гаргаж ажиллалаа.

Санхүүгийн зохицуулах Хорооноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж чадсан. Үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон Улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес юм. Ийм төрлийн зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо шиг байгууллага хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард Хороонд хуулиар хариуцуулсан. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл огт үгүй билээ.

Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3,000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирсэн. Өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласан. Ингэсний үр дүн санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оны II улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахад санхүүгийн салбар 200 хувь өссөн.

Энэ өсөлтийн цаана иргэдийн маань санхүүгийн салбарт итгэх итгэл, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоо, бодлого зохицуулалтын зөв тууштай арга, ажиллагааны үр дүн байгаа юм шүү. Хөрөнгийн Зах Зээл дээр л гэхэд 10 гаруй IPO (хувьцаагаа олон нийтэд санал болгох) гарлаа, олон ХХК нээлттэй ХК боллоо, даатгалын зах зээлд албан журмын болон сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд олноор бий боллоо, бүхэлдээ санхүүгийн зах зээлд оролцогчдын чадавх сайжирлаа,мэргэжлийн боллоо, үйл ажиллагаа нь өргөжин тэллээ.

ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа, зээлээр Санхүүгийн зохицуулах хороог төсөөлдөг ч энэ нь тус Хорооны зохицуулалтын нэгээхэн хэсэг юм шүү гэдгийг энд хэлье! Санхүүгийн зах зээл өсөж тэлэхгүйгээр үр өгөөжийг нь иргэддээ хүртээх боломжгүй, өсөлтгүй бол санхүүгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, мэргэжлийн хүний хувьд, санхүүгийн зах зээлээ өсгөх, хөгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллалаа.

Санхүүгийн зохицуулах хорооны даргад Монгол улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрх ашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэдгийг энд онцолмоор байна” гэв.

2019.11.04. Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар Д.Ганзоригийг томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж дэмжлээ

2019-10-04

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.10.04) үдээс өмнөх хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заасны дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж буйг хэллээ.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч бригадын генерал Д.Ганзоригийн төрийн тусгай албан ажилласан туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох санал гаргасан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцууллаа.

Уг асуудлыг хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөхийг гишүүдийн олонх дэмжсэн байна.

Танилцуулгуудтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар хугацаат цэргийн албан хаагчдын эрх зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдаж байгаа гэх баримтуудад анхаарал хандуулж ажиллах онцгой шаардлага бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганболд нар улсын хэмжээнд цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэмээх энэ онцгой албан тушаалын томилгоо зургаан сарын дотор өөрчлөгдөж буйд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэр дэвшигчийг цэргийн бүх шатны сургуулийг дүүргэж, олон улсын түвшинд бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтэн хэмээн үнэлж, дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Л.Болд нар илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цэргийн анги нэгж дэх сахилга журмыг сайжруулах шаардлагын талаар сануулсан бол Л.Болд гишүүн цэрэг-иргэний харилцааг шинэ шатанд гаргахад анхаарах талаар саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа энхийг сахиулах үйл ажиллагаанд инженерийн ротыг ажиллуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллахын зэрэгцээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстойг сануулж байв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан зэвсэгт хүчний анги нэгтгэлийн эзэмшил газрын асуудлаар Байнгын хорооны даргын хувиар байр сууриа илэрхийлж, тодорхой саналыг гаргаж байв.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 нь буюу 76.9 хувь нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжсэн.

parliament.mn

2019.11.01. Д.Жаргалсайханыг Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар томилжээ

Арваннэгдүгээр сарын 1-нд Зэвсэгт хүчний жанжин штабын төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан болж, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн тушаалаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга нарыг тус тус томилсон байна.

ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайханыг томилсон байна. Тэрээр 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

Үүнээс гадна ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргаар Баянхонгор аймгийн уугуул, хурандаа С.Дашзэвэгийг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын даргаар бригадын генерал Л.Онцгойбаярыг томилжээ.

2019.11.01. Зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичиг хүргүүллээ

2019/11/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлэв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж, зарим Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.

Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.

Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

president.mn

2019.10.31. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг чөлөөлж, Л.Атарцэцэгийг гишүүнээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 194, 195 дугаар зарлигаар тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалаас, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 196 дугаар зарлигаар Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Шүүхийн ерөнхий зөвлөлд өнөөдөр (2019.11.01) хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байсан Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Атарцэцэгт ажлын амжилт хүссэн юм.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгт Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг гардуулан өглөө.

2019.10.08. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р. Батсүх томилогдлоо

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 15 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Рэнцэнханд овогтой Батсүхийг томиллоо.

Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль, 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй, 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ
1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер
2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга
2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн
2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн
2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.
2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж иржээ.

2019.10.02. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

2019.10.02.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаад улсад суралцах болсон тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилов.

2019.10.02. З.Мэндсайханыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилжээ

2019.10.02.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын томилгоог хэлэлцэж, тус газрын даргаар Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг томилжээ.

Тус газрын даргаар ажиллаж байсан Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон байсан юм.

З.Мэндсайханы товч намтар

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

1986–1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
1996–2001 онд СЭЗДС, Эдийн засагч, бизнес судлаач
2006 – 2008 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистр
АЖЛЫН ТУРШЛАГА:

2001–2014 онд Хувийн хэвшилд гүйцэтгэх захирал болон ерөнхий захирал
2015–2016 онд Сангийн яаманд Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга
2016 оноос Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга.

2019.09.27. Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор Ш.Нямдоржийг томилжээ

2019.09.27

Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокуророор Ш.Нямдоржийг томилжээ. Тэрбээр өмнө нь уг газарт Хяналтын прокуророор ажиллаж байсан юм. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар дээрх томилгоог хийсэн байна. 

Урьд нь энэ албан тушаалд ажиллаж байсан Д.Баярмагнайг өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлсөн юм.

2019.07.03. Хонконг дахь Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татав

2019.07.03.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнийг эгүүлэн татахаар шийдвэрлэв.

Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн.

С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны 09 дүгээр сард ХБНГУ-д саатуулагдан шалгагдаж байжээ.

2019.07.02. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Б.Ганбатыг томиллоо

2019.07.02.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нийт гишүүдийн олонхийн саналаар ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбатыг томиллоо.

Б.Ганбат нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Лондонгийн их сургуулийн хуулийн коллежид хууль зүйн магистр зэрэг хамгаалсан юм.

Тэрбээр Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж, улмаар Сангийн яамны Тамгын газарт хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст Хуулийн ахлах мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга, Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад Дэлхийн банкны Олон улсын салбарын техник туслалцааны төсөлд экспертээр ажиллаж байсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2018 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

2019.06.26. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргалаа.

Зарлигт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
Хавсралт
Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.

2019.06.19. Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов

2019.06.19.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов.

Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын дарга, 2018 оны 12 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан.

Б.Ганбат нь төрийн албанд 23 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13 жил ажилласан бөгөөд өнгөрсөн онд Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл болжээ.

2019.06.10. Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч нарыг томилов

2019-06-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов.

Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

Жаргалсайханы Оюунтунгалагийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

Сангаагийн Отгонцэцэгийг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Хаянхярваагийн Эрдэнэтуяаг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Лидагийн Одбаатарыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Лхагважаргалын Тунгалагийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

Доржийн Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Халамханы Мейрамбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Чойжоогийн Баярцэнгэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

Цанжаагийн Үйтүмэнг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Даваагийн Уранчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Сэрдамбын Насанбуянг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
Баасанжавын Эрдэнэхишигийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Будын Отгонсүрэнг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
Баянгийн Мөнхзаяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн шүүгчийн
Цэрэнчимэдийн Амаргэрэлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
Пүрвээгийн Ариунболдыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай хэмээн зарлиг гаргажээ.

Зарим хүнийг Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилов

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Заминдийн Төмөрхүүг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн,

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.

Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн шүүгчид:

Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн,
Шүүгч Заминдийн Төмөрхүүг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн,
Шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Оросоогийн Зандрааг, Улсын дээд шүүхийн шүүгчийн
шүүгч Пүрэвсүрэнгийн Батсайханыг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Өөр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон тул Дашцоодолын Нямбазарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

2019.06.06. Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов

2019.06.06.

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нэр дэвшигчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна.

Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад нэр дэвшигч болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа зөвхөн Үндсэн хуульд захирагдахыг санаж, хууль дээдлэх зарчмыг барьж ажиллахыг онцгойлон анхааруулсан байна. Ингээд Гунгаагийн Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

http://conscourt.gov.mn/

2019.05.28. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томиллоо

2019.05.28

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө банкны үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж газар, хэлтэс, албадын захирлуудтай уулзалт зохион байгуулж ажлаа шуурхай эхлүүллээ.

Г.Амартүвшин Хас банкны Ерөнхий захирлаар 2014-2019 оны 6 сар хүртэл, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Ерөнхий захирлаар 3 жил ажилласан. Мөн Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байв. Түүнчлэн ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт эрчим хүчний томоохон төслүүдийг хариуцан ажиллаж байсан. Дотоод гадаадын банкны салбарт 20 орчим жил ажилласан туршлагатай.

Бельги Улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн бизнес удирдлагын магистрын зэрэгтэй.

2019.05.25. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр В.Оюумаа томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 123 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Володягийн Оюумааг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын алба угтан авч, ажлын амжилт хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Монголын хуульчдын холбооноос нэр дэвшин сонгогдсон В.Оюумаа гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргээд, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэн батжуулах үйлсэд санаачлагатай ажиллахыг хүсэв.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Гавьяат хуульч Б.Сарантуяад шүүх эрх мэдлийн байгууллагад шүүгч хэмээх эрхэм хүндтэй албанд 40 жил хичээл зүтгэл, үр бүтээлтэй ажилласанд нь хүндэтгэл үзүүлж, цаашдынх нь ажил амьдралд амжилт ерөөлөө.

2019.05.09. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томиллоо

2019/05/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав.

ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.

president.mn

2019.05.09. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томиллоо

2019.05.09.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа танилцуулав.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалсан байна.

Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа гэлээ.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгааг УИХ-ын дарга танилцуулгадаа дурдсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэхүү асуудлыг 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.

Тэрбээр, “Цэдэвийн Цолмонг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүйн асуудал хариуцсан төв байгууллагад 10-аад жил мэргэшиж ажилласан, хууль зүйн салбартаа тодорхой түвшинд бэлтгэгдсэн, онолын мэдлэг боловсрол эзэмшсэн, монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг онцолсон. Түүнийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлж, тэрхүү хуулийн дагуу улсын хэмжээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, олон үнэтэй саналуудыг хуримтлуулсан гэдгийг дурдаж байлаа. Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийснийг гишүүд дуулгаад, Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ дарга түүний ажлыг үргэлжлүүлэн, илүү сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Л.Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

http://www.parliament.mn

2019.05.09. Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг томилов

2019.05.09. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь  түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх саналтай байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Авлигатай тэмцэх газраас Д.Хүрэлбаатарын хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг мөрдөн шалгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэнээс гадна Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байгаа талаар Үндэсний аудитын газраас мөн албан бичиг ирүүлсэнийг УИХ-ын дарга дурдаад Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналтай байна гэлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа мөн танилцуулсан юм.

Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.

Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Төсвийн байнгын хороо энэ асуудлыг 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд томилохыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд, Аудитын ерөнхий газрыг удирдахдаа санхүүгийн хараат бус, бие даасан байдлыг хангаж ажиллах, төрийн мөнгийг зүй зохистой зарцуулсан эсэхэд хяналт шалгалт, аудит хийхдээ олон улсын аргачлалыг ашиглах, аудиторуудыг мэргэшүүлэх, тогтвортой ажиллуулах талаар анхаарч ажиллахыг захиж байлаа. Дараа нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлж, Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.

2019.05.02. Авлигатай тэмцэх газрын даргааар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилов

2019.05.02.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус томиллоо.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

2019.04. БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар Ё.Нямжавыг томилжээ

2019.04.30.

БНХАУ-ын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг нээн ажиллуулах тухай тогтоолыг УИХ-ын чуулганаар 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр баталны дараа тус Консулын газарт суух Ерөнхий консулаар Ё.Нямжавыг томилох шийдвэрийг холбогдох дөрөвдүгээр сард Засгийн газраас гаргажээ.

Ё.Нямжав нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНХАУ-ын Нанжьн хотын Нанжьны их сургууль тус тус төгссөн, сэтгүүл зүйн магистр бөгөөд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ы байнгын хорооны гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МАН-ын Гадаад Харилцааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын даргаар томилогдсон байна.

2019.04.05. Монгол Улсын ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж дэмжлээ

2019.04.05.

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн байна.

Улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Банзрагчийн Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гаргаагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Б.Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх талаарх Ерөнхийлөгчийн саналыг Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд танилцуулсан юм.

Ерөнхийлөгчийн санал болон нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, С.Чинзориг, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Ц.Нямдорж, Ж.Мөнхбат нар нэр дэвшигч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас асуулт асууж тодруулан нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, С.Эрдэнэ, Ж.Батзандан, С.Жавхлан, Я.Санжмятав, Б.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар хэрэв үг хэлж, Улсын ерөнхий прокуророор томилогдвол цаашид анхаарч ажиллах асуудлын талаар нэр дэвшигчид хандан захиас, саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох нэр дэвшигчийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүд хууль, шударга ёс, хүний эрхийг дээдлэх зарчим барьж шударгаар ажиллах, хуулийн байгууллагын ажилтнууд өргөсөн тангарагаа умартаж, улс төр, бизнесийн нөлөөнд автдаг, хүнийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг, томилсон болон томилгоонд нь оролцсон албан тушаалтнуудынхаа талд үйлчилдэг, олон нийтэд илэрхий хэргүүдийг шийдэхгүй хамгаалж хаацайлдаг, зохиомол хэрэг үүсгэдэг, захиалгат томилгоо хийдэг явдлыг таслан зогсоож, дуулиант хэргүүдийг нэр мөр шийдэж эцэслэх, прокурорын байгууллагын алдагдсан нэр хүндийг сэргээж, нийгмийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг нэр дэвшигчид захилаа.

Ингээд Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 53 нь буюу 94.6 хувь нь Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжсэн тул энэ талаарх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.

Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, 35 насанд хүрсэн прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн Улсын ерөнхий прокуророор зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Иймээс нэр дэвшигч Б.Жаргалсайхан нь хуулийн эдгээр шалгуур, шаардлагыг хангаж байгаа, прокурорын байгууллагад 31 жил ажиллаж буй туршлагатай хуульч, мэргэшсэн төрийн албан хаагч гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэний үндсэн дээр түүнийг Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилуулах саналаа зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурал ийнхүү дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

http://www.parliament.mn/

 

 

2019.04.03. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ

2019.04.03.

Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилох шийдвэр гаргасан байна.

Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урьдчилсан хорих 461-р ангид хоёрдугаар сарын 23-ны өдөр камерын өрөөнд шүүгч амиа хорлосон хэргийн дараа ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар ажлаа өгчээ.

2019.03.01. Хууль сахиулахын их сургуулийн захирлаар хошууч генерал Ш.Лхачинжавыг томилов

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжавыг томиллоо.

Хошууч генерал Ш.Лхачинжав нь 1971 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Сэлэнгийн Алтанбулагийн техникумыг авто механик, ЦИС-ийн ХЦДС­­­-ийг хилийн албаны ажилтан хуульч мэргэжлээр, ОХУ-д Хилийн цэргийн академи төгсөж, Герман, Египет улсад мэргэжил дээшлүүлжээ.

Хил хамгаалах байгууллагад ахлагчийн албанаас ажлаа эхэлж баруун, зүүн, хойд, өмнөд хилийн хэсгүүдэд байрладаг ангиудад шалган нэвтрүүлэх албаны шалгагч, штабын дарга, ангийн захирагч, ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, тэргүүн дэд даргаар ажиллаж байжээ.

Тэрбээр “Улсын хил хамгаалалтад орон нутгийн засаг, захиргаа, ард иргэдийг оролцуулах ажиллагааг боловсронгуй болгох нь’’ сэдвээр цэргийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ.

Эх сурвалж: http://www.leu.gov.mn

2019.02.28. Нийслэлийн ИТХ-ын даргаар Р.Дагва сонгогдлоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан хуралдаж, шинэ даргаа сонголоо.

С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн ба хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагва сонгов.

2019.02.27. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэцэгийг томилжээ

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдэгдсэн бөгөөд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас ажил хариуцаж байгаа хүмүүсийн албан тушаалыг түдгэлзүүлсэн. Тус сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Б.Батцэцэг гэж хүн томилогдсон байгаа. Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан хүн. Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн хүн” гэж хэлжээ. .

Б.Батцэцэг нь Ч.Улаан сайдыг Сангийн сайд байх үед тус яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.

ЖДҮХС-ийн өмнөх захирал С.Төгсбилэгийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр өнгөрсөн арваннэгдүгээр сараас шалгаж байгаа юм.

2019.02.27. Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэж, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болов

Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгав.

Тариаланг дэмжих сан, мал хамгаалах сангаас олгож байгаа урамшууллыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг сайд Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.

Үйл ажиллагаа явуулдаггүй, зардлыг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хөтөлбөр, арга хэмжээ хэлбэрээр санхүүжүүлэх боломжтой Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болов.

Мөн :

– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэмжээ, хөтөлбөрийг Засгийн газраас тогтоодог байх

– Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх

– Улсын авто замын сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, сангийн орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэхийг сайд нарт даалгав.

Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгодог сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлагад оруулж, дүнг танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарт үүрэг болгов.

Төсвийн хөрөнгөөс зээл, тусламж авсан, батлан даалт гаргуулсан, санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн мэдээлэл, шалгарсан төслийн нэр, сонгон шалгаруулсан шийдвэр, зээлийн төлөв, үлдэгдэл зэргийг шилэн данс, цахим хуудсаар тогтмол мэдээлэхийг сайд нарт даалгалаа.

Мөн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулах, төсвийг хохиролгүй болгох, хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэж байхаар болов. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй байх, зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотой хяналт тавьж байх зэргийг үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 29 тусгай сан байна. Дээрх сангуудад өнгөрсөн онд гурван их наяд гаруй төгрөгийн төсөв баталж байсан бол энэ онд 400 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа тусгай сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшилнэ гэж тооцоолж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Дээрх шийдвэр хэрэгжихийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай ба уг асуудлыг УИХ-д өргөн барихыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгажээ.

2019.02.26. “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томилжээ

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлаар Б.Ачитсайханыг томиллоо. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар түүнд тамгыг хүлээлгэн өгөхдөө “Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах зэрэг үндэсний бүтээн байгуулалтын төслүүд хүлээгдэж байгаа. Иймд эдийн засгийг тэлэх боломжит үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээв.

Б.Ачитсайхан нь “Эрдэс Баялаг Эрчим хүчний яам”-ны Уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 2010 оноос хойш ажилласан туршлагатай аж.

Эх сурвалж: http://www.erdenesmongol.mn

2019.02.26. С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар сонголоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайханы нэрийг хотын даргад дэвшүүлэв. Мөн төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг даргад дэвшүүлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг Засаг даргад дэвшүүлсэн тул өнөөдрийн хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулсан. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг нууцаар явуулсан бөгөөд тооллогын комиссыг төлөөлөгч Н.Батсүмбэрэл ахалж, төлөөлөгч Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Амарбаясгалан нар гишүүдээр ажилласан юм. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч С.Амарсайхан 25, С.Мөнхчулуун 19 санал авч, нэг саналын хуудас хүчингүйд тооцогдов. Ингээд нийслэлийн ИТХ-ын VII хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямбад даалгаснаар хуралдаан өндөрлөлөө.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

2019.02.12. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Э.Батбаяр томилогдов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Энхээгийн Батбаяр томилогдлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж томилогдсон Э.Батбаяр гишүүнд төрийн өндөр албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

2019.02.06. Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг томиллоо

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гаргасан юм. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон сонгогдож буй бол нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэн томилсон.

Бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Төрийн албаны зөвлөлийн гишүүд Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа сонгон томиллоо.

Зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн, нууцаар санал хурааж, олонхын санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томиллоо.

2019.02.02. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг тус тус томилов

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо

Л.Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотноо төрсөн. 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд  Монгол Улсын Их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.  2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд суралцаж боловсрол судлалын магистр, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд суралцаж, төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан байна.

Тэрбээр 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилуулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 52 нь буюу 88.1 хувь нь дэмжлээ

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилов

Ё.Баатарбилэг 1993 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын II  дунд сургууль, 2002 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгссөн байна. 2004 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2001-2002 онд ШУА-ийн ажлын алба, 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллажээ.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 59 гишүүний 54 нь буюу гишүүдийн 91.5 хувь нь Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгаланг томиллоо

Бямбасүрэнгийн Энх-Амгалан нь 1971 онд төрсөн. 1989 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн II дунд сургуулийг, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академийг, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг, 1996 онд Төрийн захиргаа, удирдлагын академийг тус тус төгсчээ.

Тэрбээр 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах Ерөнхий газарт, 1999-2006 онд “World Trans” ХХК-д, 2003-2005 онд “Улаан бутан” ХХК, 2005-2006 онд “Мишээл групп” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ төлөөлөгч, тэргүүлэгч тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь Б.Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Эх сурвалж: http://www.parliament.mn

2019.02.01. Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан, Б.Идэрчулуун нарыг томиллоо

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүнийг томилох шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаас /2019.02.01/ гаргалаа. Шинээр томилогдсон гурван гишүүний хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл болон томилогдож буй юм.

Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байхаар заасан бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулахаар хуульчилсан. Хуулийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлан гаргаж, 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад нийт 15 төрийн албан хаагч бүртгүүлж, 8 нь сонгон шалгаруулалтад оролцсоноос Д.Зүмбэрэллхам /113.1 оноо/, Д.Баатарсайхан /89.78 оноо/ нар хамгийн өндөр оноо авсан тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлсэн юм.

Харин Б.Идэрчулууныг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан юм. Төрийн албаны зөвлөлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилсон Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байгаа тул ийнхүү шинэ гишүүний нэр дэвшүүлэн батлуулав.

2019.01.30. Татварын Ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2019.01.30.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын Ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Түүнийг НӨАТ-ын буцаан олголтод тулгуурласан зээлийг олгох ажлыг явуулах чиглэлээр хууль зөрчиж арилжааны банкуудтай гэрээ хийсэн гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа “Хууль зөрчигдсөн. НӨАТ-ын хуулиар та бүхний худалдан авалт хийсэн И-баримтын мэдээллийг зөвхөн Татварын ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо л ашиглах зориулалттай. Баруун бүсэд ийм төрлийн бүтээгдэхүүн ийм үнэтэйгээр илүү их борлогдож байна гэдэг ерөнхий мэдээллийг нь Статистикийн газар ашигладаг юм. НӨАТ-ын хуулийг бүрэн агуулгаар нь зөрчсөн. Хувь хүний мэдээлэл арилжааны банкуудад очсоноороо хууль зөрчиж байгаа. Төр ард түмнийхээ мэдээллийг цуглуулчихаад цөөн тооны аж, ахуй нэгжид дамжуулж болохгүй. Энэ нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Төрийн албаны хуулиар сонгон шалгаруулалт явуулна. Тэр хооронд тухайн байгууллагаас түр орлон гүйцэтгэгчийг томилно” гэжээ.

2019.01.09. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Батболдыг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Бямбадоржийг, Архивын ерөнхий газрын даргаар С.Энхбаатарыг тус тус томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов

Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилов. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн.1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай аж.

Бэгзжавын Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов. 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн. Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр гээд төрийн албанд 16 ажиллажээ. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажиллажээ.

Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов. Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн.1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. 1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.

Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргаар томилов. С.Энхбаатар нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2014 онд Макьюрийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн болон олон улсын харилцааны удирдлагын магистр зэрэгтэй Орос, англи хэлний мэдлэгтэй. 1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга, 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн, 2015-2016 онд “Соёмбо-легал партнерс” нөхөрлөлд зөвлөх, 2016-2018 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр төрийн албанд 13 жил ажиллажээ

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2019.01.03. Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Чойжингийн Хурц, Жамбын Бямба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо. Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Чойжингийн Хурц нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

2018.12.26. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Гэхдээ түүнийг ямар үндэслэлээр чөлөөлсөн нь тодорхой бус байгаа бөгөөд Засгийн газрын хуралдааны тухай хэвлэлийн мэдээнд энэ тухай дурдаагүй байна.

Тэрбээр 1998 онд МУИС-ын Хууль зүйн дээд сургууль төгссөн, 2016 оны 8-р сараас дэд сайдаар ажиллаж байсан юм.

2018.12.14. УБТЗ-ын орлогч даргаар Г.Ганболд, Ж.Батболд нарыг томилов

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хуралдаан болж УБТЗ-ын Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар Г.Ганболд, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболдыг тус тус томилсон байна.

2018.12.14. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнийг жинхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг 2018 оны 11-р сараас ЗГХЭГ-ын дэд даргаар томилсноос хойш түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Билгүүнийг Засгийн газрын хуралдаанаар жинхэлжээ.

2018.12. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томиллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Гунгаагийн Баясгаланг томилов. Энэ томилгоог 12-р сарын эхний долоо хоногт хийжээ.

Г.Баясгалан нь ОХУ-ын Москвагийн их сургууль, БНЭУ-ын Делигийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, Хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр Баянхонгор аймгийн прокурорын газрын мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, улмаар Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд ‘Партнерс форэвэр’ ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

 

2018.12.10. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг чөлөөлж түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Батбаясгаланг томилов

2018 оны 11-р сарын 12-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарыг албан огцруулах шийдвэр гаргасан билээ.

Үүний дараа 11-р сарын 28-нд С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлснийг харгалзан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм.

Ингээд 12-р сарын 10-нд Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынханд танилцуулав. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна.

Энэ үеэр С.Батболд хэлэхдээ “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелэсэн.

Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэсэн байна.

2018.12.05. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Ц.Ганчимэгийг томилов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цогтоогийн Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилов.

Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн.

2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байна.

2018.12.05. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бямбажавын Ганбатыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллажээ.

2018.12.05. ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Хуралд оролцсон 65 гишүүний дийлэнхи олонхи буюу 90,8 хувь нь түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжив.

Я.Содбаатар нь 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн I дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн. Англи, Орос хэлтэй.

Ажилласан байдал:

1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.

2018.11.19. БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Нямсүрэн, УБЦТС ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан, ”Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг үүрэг ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан, ”Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХ сангаас өөрөө болон хамаарал бүхий этгээддээ зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцсон гэж мэдээлж байна.

2018.10.04. Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Түүнийг ажлаас нь чөлөөлөх болсон шалтгаан өнгөрсөн наймдугаар сард яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотой бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлтээ өгсөн байсан юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөг өргөдлөө өгснийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл дөрвөн хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлэт явдалд дахин уучлал гуйж байна.

Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэжээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.10.03. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг нь томиллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2018 оны намрын чуулганы 2018 оны 10-р сарын 3-ны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд Засгийн газраас Шаравын ГунгаадоржЭрдэнийн Бямбажавыг, Монголбанкнаас Баярсайханы Баярдаваа, Атарбаатарын Энхжинг, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Далрайн Даваасамбуу, Ёндонжамцын Мөнхбаатарын нэрийг дэвшүүлсэн ба нээлттэй сонгон шалгаруулалтын урилгаар зөвлөлийн хараат бус гишүүнд Өвгөний Эрдэнэбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Гүнсэнгийн Алтанзаяа, Дамирангийн Сувдаа нар нэрээ дэвшүүлснийг сонгож батлав.

Ш.Гунгаадорж нь 1935 онд Дорноговь аймагт төрсөн бөгөөд Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, БНАСАУ, Казакстан Улсад Монгол улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байжээ.

Э.Бямбажав нь 1939 онд Увс аймагт төрсөн. ОХУ-д Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг зээлийн эдийн засагч мэргэжлээр төгссөн, хүндэт профессор. Улсад 55 жил ажиллах хугацаандаа Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын Монголын хэсгийн орлогч, Казакстан Улсад Монгол улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Сангийн сайдын албыг хашиж байсан.

Д.Даваасамбуу 1952 онд Завхан аймагт төрсөн. Тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, бизнес, эдийн засгийн магистр, хүндэт профессор. Улсад 46 жил ажиллахдаа Сангийн сайд, орлогч сайд, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын зөвлөх, ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамны Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Монголбанкны Хяналтын зөвлөлийн орон тооны бус байгууллагын дарга, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний албыг хашиж байгаа аж.

Ё.Мөнхбаатар нь 1953 онд Ховд аймагт төрсөн, эдийн засгийн магистр бөгөөд төсөв санхүү, татвар, аудитын чиглэрээр АНУ, Англи, Солонгос зэрэг орнуудад мэргэжлийн сургалтад суралцсан нэгэн. УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагч, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

Б.Баярдаваа нь 1982 онд Хөвсгөл аймагт төрсөн, МУИС, Австралийн Үндэсний их сургууль төгссөн, эдийн засгийн магистр. Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш, Монголбанканд эдийн засагч, улмаар 2016 оноос Монголбанканд Мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаа.

А.Энхжин 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, АНУ-ын Ютагийн их сургууль, Австралийн Кьюртиний технологийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засгийн магистр тэрбээр 2004 оноос Монголбанканд ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оноос Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирлын албыг хашиж байгаа аж.

Г.Алтанзаяа 1959 онд Улаанбаатар хотод төрсөн нягтлан бодогч, багш мэргэжилтэй, удирдахуйн ухааны доктор, профессор. Тэрбээр Улсын их дэлгүүр, Нийслэлийн татварын газарт, 1996 оноос Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд багш, сургалтын албаны дарга, дэд захирлаар ажиллаж байгаа

Д.Сувдаа нь 1968 онд Увс аймагт төрсөн, МУИС, БНСУ-ын Сөүл хотын их сургуулийг тус тус төгссөн. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, хөтөлбөр хариуцсан дэд захирал, 2017 оноос МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа аж.

Ө.Эрдэнэбаяр 1957 онд Говь-Алтай аймагт төрсөн, МУИС, Удирдлагын академи төгссөн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Авто тээврийн удирдах газарт нягтлан бодогч, Хотын тээврийн удирдах газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1993-1998 онд “Худалдааны техник” ХХК-д дэд захирал, 2016 оноос “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа аж.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.10.02. Авлига авсан гэх хоёр алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг бусдаас их хэмжээний авлига авчсан хэргээр ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, тэд 500 гаруй сая төгрөг хахуульд авсан хэргээр энэ оны эхээр АТГ-т шалгагдаж байсан.

Тус хавтаст хэрэг одоогоор Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Анхан шатны шүүхэд хавтаст хэрэг нь одоогоор ирээгүй аж.

Улмаар МХЕГ-аас энэ хоёр даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч, өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй, хэлтсийн дарга нь давхар орлож байгаа юм байна.

2018.10.02. Авлига авсан гэх хоёр алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг бусдаас их хэмжээний авлига авчсан хэргээр ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, тэд 500 гаруй сая төгрөг хахуульд авсан хэргээр энэ оны эхээр АТГ-т шалгагдаж байсан.

Тус хавтаст хэрэг одоогоор Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Анхан шатны шүүхэд хавтаст хэрэг нь одоогоор ирээгүй аж.

Улмаар МХЕГ-аас энэ хоёр даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч, өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй, хэлтсийн дарга нь давхар орлож байгаа юм байна.

Эрүүл мэндийн яам нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө ажлын байранд томилогдох саналыг танил тал, найз нөхдөөрөө дамжуулан бусдад тавьж, албан тушаалд томилж байжээ

2018.08.29. Эрүүл мэндийн яам нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө ажлын байранд томилогдох саналыг танил тал, найз нөхдөөрөө дамжуулан бусдад тавьж, албан тушаалд томилсон

1. Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу хянан үзэх үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томилгооны талаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй болон яамны үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл гарч, түүнчлэн уг асуудлаар иргэдээс гомдол, мэдээлэл ирсэн.

Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газарт Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд нарыг тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн томилж, ашиг сонирхлын зөрчил гаргасан, хууль бусаар бусдад давуу байдал олгосон эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтаар Эрүүл мэндийн яам нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг зөрчин ажлын байранд томилогдох саналыг танил тал, найз нөхдөөрөө дамжуулан бусдад тавьж, албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон нь тогтоогдсон.

Тодруулбал, Д.Сарангэрэлийн төрсөн хүү Х.Улам-Өрнөх нь Д.Өнөболдод Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллахыг санал болгосноор томилогдсон, Б.Болорчимэг нь Д.Сарангэрэл сайдыг УИХ-ын гишүүн байхад 4 жил туслахаар нь ажиллаж байсан зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдсон. Иймд Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны зөвлөлд Эрүүл мэндийн яам дахь Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 35.1.2-т заасныг хэрэгжүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн.

Эх сурвалж: https://www.iaac.mn/news/yaam-agentlagt-khurguulsen-zuwlumjiin-bielelt-khangaltgui-baina


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тайлбар:

Жолоочоор ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар яалаа гэж томилох вэ дээ. Эрүүл мэндийн сайд яамандаа хүмүүсийг ажилд авдаг, халдаг үүрэгтэй ч хүн биш. Энэ бол хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын хийдэг ажил. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг би өөрөө Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүнийг нуухгүй. Төрийн сайд хоёр хүнийг санал болгох эрх байгаа гэж би бодож байна. Гэхдээ хамаатан садан, эгч дүүс аль эсвэл хүүгийнхээ найзыг би санал болгоогүй. Магадгүй миний хайж байсан хүмүүсийн шаардлагад нийцэх хүн байвал би хүүгийнхээ найз ч байсан санал болгох байсан. Үүнээс айж, ичиж эмээгээд байх зүйл алга. Хэвлэлүүдээр бичигдсэн шиг газрын даргаар томилсон асуудал байхгүй ээ. Тэд мэргэжилтэн, хэлтсийн даргаар очсон. Төрийн өндөр албан тушаалд тавигдах шалгуур гэж бий. Ажилласан хугацаа, эзэмшсэн мэргэжил, мэргэшил гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх учиртай. Эрүүл мэндийн яаманд дандаа эмч нар ажиллана гэсэн ойлголт ч бас байхгүй. Хуульч, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс үндсэн чиг үүрэг дээрээ ажиллаж байгаа. Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийн маань найз нөхөд манайхаар орж гарсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл миний хүүд Ө гэдэг найз байгаагүй. Хүүхэд нь найзыгаа санал болгонгуут ээж нь яамандаа ажилд авчихдаг ийм амар хялбар, хямдхан арга зам байж болохгүй. Би сайдын ажлаа хүлээж аваад ажлын байрны шаардлага хангасан залуусыг хайсан. Хэрэв тухайн ажлын байрны шаардлагыг хангасан хүнийг миний хүү санал болгосон бол би ажилд авах л байсан.

Эх сурвалж: https://news.mn/r/1995882/


2018.09.07. Хууль бус томилгоо хийсэн ажлын байруудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх хугацаатай үүрэг өгчээ

2018 оны 8-р сард Эрүүл мэндийн яаманд Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт шалгалтаар тус яамны 5 газрын дарга, 9 хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа, төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй 5 иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрлээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болжээ.Энэхүү шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ. Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгоод байна

Эх сурвалж: http://www.csc.gov.mn/s/44/379


2018.12. Эрүүл мэндийн сайдын 14 сарын хугацаанд хийсэн хууль бус томилгооны мэдээлэл

  1. Э.Содномжамц
    Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч. Мөн Санхүү эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэдэг.
    УИХ-ын гишүүн Б.Билэгтийн сонгуулийн сурталчилгааны менежер байсан.
  2. Р.Оюунханд
    ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга
    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн эхнэрийн хамаатан. БНХАУ-ын Засгийн газрын HUWAU төслийг удирдаж байсан. ЭМ-ийн сайд асан Ц.Шийлэгдамба энэ асуудлаас болж хоригдсон
  3. Б.Цогтбаатар
    Төрийн захиргаа удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч
    НЭМҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа мөнгө “идсэн” хэргээр ҮАГ-аас арга хэмжээ авах албан тоот ирж байсан. Эрдэмтэд ажлаас нь халах шаардлагыг ЗГ болон ЭМЯ, ТАЗ, Үйлдвэрчний эвлэлд өгч байсан.
  4. М.Баттүвшин
    Эмнэлгийн тусламжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
    УИХ-ын гишүүн Ч.Улааны сонгуулийн сурталчилгаанд явж байсан. Хамтдаа морь уядаг.
  5. Э.Галбадрах
    Нийгмийн эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч
    ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгч байсан. Гэвч Д.Сарангэрэл сайдтай түнжин хагарсан тул эргээд Гэмтлийн эмнэлэгтэй очсон
  6. Т.Энхзаяа.
    Нийгмийн эрүүл мэндийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч
    Эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн байсан. Одоо халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтнээр томилогдоод байсан.
  7. Н.Өнөболд
    Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
    Д.Сарангэрэл сайдын хүү Ууганбаярын жолооч байсан. 38.4 сая төгрөгийн эрх шилжүүлсэн албан тоотыг ХАГ-т хүргүүлсэн хүн. Уг нь хуулиараа хэлтсийн дарга нар албан тоот дээр гарын үсэг зурж явуулах ёсгүй.
  8. М.Ганзориг
    Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
    Д.Сарангэрэл сайдын хүүтэй найз. Удирдлагын акатемид хамт сурч байсан.
  9. Г.Ганхуяг
    Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч
    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн сонгуулийн сурталчигаанд ажиллаж байсан.
  10. Т.Батбилэг
    Мэдээллийн технологи, цахим мэдээллийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
    Е-баримтын программ бичиж хамаатнуудаа шалгаруулсан хэргээр шалгагдаж байсан
  11. Балдандугар
    Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
    “Ачтан” эмнэлгийн эмч
  12. Ууганбаяр
    Гадаад харилцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  13. Бямбадорж
    Сайдын зөвлөх
    Я.Содбаатар гишүүний сонгуулийн сурталчилгаанд явж байсан. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг ахалж буй. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчи биш атлаа ТЗ-ны ажилд хутгалдсан
  14. Б.Болорчимэг
    Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
    Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн. Д.Сарангэрэл сайдын ойрын хүн бөгөөд түүнтэй холбоотой таагүй мэдээлэл их дуулддаг тухай салбарынхан нь ярьдаг
  15. Хэрлэнчимэг
    Хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлн гүйцэтгэгч
    Сайдын хүүтэй хамт ХАГ-т ажиллаж байсан
  16. С.Баттулга
    Цахим эрүүл мэндийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан үүргийн түр орлон гүйцэтгэгч
  17. Ц.Ганчимэг
    Систем нэвтрүүлгийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  18. Э.Энх-Амар
    Мэдээллийн технологийн техник хангамж хариуцсан мэргэжилтний албан үүргийн түр орлон гүйцэтгэгч
  19. Отгонзул
    Төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  20. Бат-Эрдэнэ
    Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч
  21. Ж.Эрхэмбаяр
    Сайдын багцын тооцооны нятлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч
  22. Э.Мөнхмандах
    Барилгын хөрөнгө оруулалт, их засварын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  23. Лувсмаа
    Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсвийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  24. Дөлгөөн
    Параклиник, лабораторын асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр олон гүйцэтгэгч
  25. Б.Цэвэлмаа
    Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  26. Мөнгөнчимэг
    Төрийн сангийн мэргэжилтэн
  27. Ж.Баярмаа
    Хөрөнгө оруулалтын эдийн засгийн тооцоолол, тайлагнал, бүртгэл хариуцсан мэргэжилтэн
  28. Бямбасүрэн
    ХШҮДАГ-ын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  29. Хишигбаяр
    ХШҮДАГ-ын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  30. Ариунтуяа
    ХШҮДАГ-ын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Эх сурвалж: http://imongolia.mn/post/15224


 

 

2018.09.18. Зам тээврийн хөгжлийн яамны зарим газрын даргын түр орлон гүйцэтгэгч нарыг томилжээ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг сарын өмнө Төрийн албаны зөвлөлд танилцуулжээ. Ингээд тус яаманд зарим газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн томилгоо хийсэн байна. Тухайлбал, Төрийн захиргааны удирдлагын газрын даргийн тор орлон гүйцэтгэгчээр Ж.Гантөмөрийг, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр М.Энхболд нарыг тус тус томилсон аж.

Ж.Гантөмөр урд нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт ажиллаж байжээ. Түүнчлэн Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр А.Батболдыг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Доржхандыг томилжээ.

2018.09.17. Т.Мэндсайханы оронд О.Амгаланбаатарыг томиллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өнгөрсөн хавар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэгвэл түүний оронд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 51 дүгээр тогтоолоор Одонмажигийн Амгаланбаатарыг ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд томиллоо.

О.Амгаланбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 93 дугаар сургууль, 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. Инженер, технологич, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 2013-2014 онд “Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2018 оны 09 дүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар тус тус ажиллаж иржээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл

2018.08.12. Р.Мэргэнийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томиллоо

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх хуулиараа Засгийн газарт хадгалагддаг.

Зам, тээврийн хөгжлийн яам нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй болж, ажил цалгардах, эзэнгүйдэхээс сэргийлэн тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг хариуцагчаар томиллоо. Энэ тухай шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин яамны хамт олонд танилцуулав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.05.24. Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Ш.Солонго нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

2018.05.24.

Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

Нэр дэвшигч Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт, 2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирлаар ажиллаж буй юм байна. 1992-1996, 2004-2008, 2012-2016 онуудад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нийт гурван удаа сонгогдон ажиллажээ.

Нэр дэвшигч Г.Туулхүү 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.

1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж буй юм байна.

Нэр дэвшигч Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос “BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.

Хууль зүйн байнгын хороо 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжин, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэлээд хугацаа өнгөрөөд байхад яагаад нэр дэвшигчдийн нэрийг оруулж ирээгүй юм бэ хэмээн асуусан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нэр дэвшүүлсэн гурван хүний хоёрынх нь хугацаа жил орчмын өмнө, нэг хүнийх сая тавдугаар сард дууссан. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан байсан. Түүнтэй холбоотойгоор өмнөх ерөнхийлөгч хүн нэр дэвшүүлээгүй сонгуультай золгосон. Сонгуулийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Д.Бурмаагийн нэрийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэвшүүлсэн ч Байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдэхгүй нь тодорхой болсон учир нэр дэвшигчийн талаархи саналаа татсан байгаа. Ингээд гурав дахь хүний бүрэн эрхийн хугацаа дууссантай зэрэгцээд нэг мөр гурван хүний нэрсийг танилцуулж байна. Бүрэн эрхийн хугацаа дуусангуут нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заалт байхгүй юм байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулийн манаач нар гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 1990 онд Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд юу гэж бодож байна вэ хэмээн нэр дэвшигч Б.Буяндэлгэрээс тодруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, санал нийлэхгүй ганц нэг зүйл бий хэдий ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэнд нь дэмжиж байгаа гэлээ.

Гишүүд нэр дэвшигчдэд шударга, зарчимтай, улстөржилгүй ажиллаж, Үндсэн хуулийн манаачийн үүргээ сайн биелүүлээрэй хэмээн захьсан. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.


Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх асуудыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ нэр дэвшигч Ш.Солонго Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэхийг хуулиар хориглосон байдаг тул тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү гаргасан болохыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуралдаанд танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг санал нэгтэй дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Ш.Солонгыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэн юм.

Үргэлжлүүлээд Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлжээ.

Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд төрсөн. Тэрбээр 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажилласан Ш.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд төрийн албанд 34 жил ажиллахдаа зарчимч чанар гэж юу болох, төрийн албанд хэрхэн шударгаар ажиллахыг Ш.Солонго өөрийн биеэр харуулсан хэмээгээд Үндсэн хуулиа хатуу барьж ажиллах уур амьсгалыг цэцийн танхимд бүрдүүлж ажиллаж чадах хүн гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа нь дууссан Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.


2018.05.24.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

Нэр дэвшигч Б.Буяндэлгэр 1960 онд төрсөн. 1984 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй. 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, 1991-1993 онд Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн, 1993-2008 онд “Нугын гол” ХХК-ийн захирал, 2008-2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэст ахлах референт, 2015 оноос “Дорнын тал экологи” ХХК-ийн захирлаар ажиллаж буй юм байна. 1992-1996, 2004-2008, 2012-2016 онуудад Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нийт гурван удаа сонгогдон ажиллажээ.

Нэр дэвшигч Г.Туулхүү 1961 онд төрсөн. 1982 онд Дархан-Уул аймгийн Политехникум, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1982-1983 онд Инженер хайгуулын товчоонд техникч геологич, 1990-1998 онд Дархан хотын Давж заалдах шатны шүүхэд Ардын шүүгч, шүүгч, 1998-2001 онд Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалт, хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга, 2001-2002 онд Шийдвэр гүйцэтгэх газарт дэд дарга, 2007-2009 онд Шийдвэр гүйцэтгэх газарт Мэргэжлийн хяналт, тоо бүртгэл хариуцсан дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2009-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэлийн асуудал эрхэлсэн дэд дарга, 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж буй юм байна.

Нэр дэвшигч Ц.Нанзаддорж 1962 онд төрсөн. 1987 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1991 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт, 2004-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2000-2004 онд “Гурван гол” ХХК-д дэд захирал, 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, 2010-2012 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал, 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2016 оноос “BOD” ХХН хуулийн формд хууль зүйн зөвлөхөөр ажиллаж буй юм байна.

Хууль зүйн байнгын хороо 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжин, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэлээд хугацаа өнгөрөөд байхад яагаад нэр дэвшигчдийн нэрийг оруулж ирээгүй юм бэ хэмээн асуусан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нэр дэвшүүлсэн гурван хүний хоёрынх нь хугацаа жил орчмын өмнө, нэг хүнийх сая тавдугаар сард дууссан. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан байсан. Түүнтэй холбоотойгоор өмнөх ерөнхийлөгч хүн нэр дэвшүүлээгүй сонгуультай золгосон. Сонгуулийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Д.Бурмаагийн нэрийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дэвшүүлсэн ч Байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдэхгүй нь тодорхой болсон учир нэр дэвшигчийн талаархи саналаа татсан байгаа. Ингээд гурав дахь хүний бүрэн эрхийн хугацаа дууссантай зэрэгцээд нэг мөр гурван хүний нэрсийг танилцуулж байна. Бүрэн эрхийн хугацаа дуусангуут нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заалт байхгүй юм байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Үндсэн хуулийн цэцийн гишүүд Үндсэн хуулийн манаач нар гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 1990 онд Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд юу гэж бодож байна вэ хэмээн нэр дэвшигч Б.Буяндэлгэрээс тодруулсан бөгөөд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, санал нийлэхгүй ганц нэг зүйл бий хэдий ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэнд нь дэмжиж байгаа гэлээ.
Гишүүд нэр дэвшигчдэд шударга, зарчимтай, улстөржилгүй ажиллаж, Үндсэн хуулийн манаачийн үүргээ сайн биелүүлээрэй хэмээн захьсан. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжиж, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Д.Наранчимэг, Н.Жанцан, Т.Лхагваа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг дэмжлээ

2018-05-23

  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.23) хуралдаан 14 цаг 29 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

    Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц юм. Иймд нэр дэвшигчид Үндсэн хуулийг сахин хамгаалах үйл ажиллагаагаа өндөр ёс суртахуунтай, хараат бусаар, хууль дээдлэх зарчимд нийцүүлж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц улс төр, бизнесийн нөлөөллөөр аливаа асуудалд хандаж, шийдвэр гаргадаг гэх олон нийтийн шүүмжлэл байгааг сануулж, ийм нөхцөл байдлыг өөрчлөх, үйл ажиллагааг бие даасан, хуульд нийцсэн байлгахад анхаарах ёстойг сануулсан. 

    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэрийг, 100 хувийн саналаар нэр дэвшигч Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

    Үүний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу УИХ-аас санал болгосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар хэлэлцлээ. Уг саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг.

    Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-ын дарга тавдугаар сарын 21-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ш.Солонгын нэрийг дэвшүүлэх тухай албан тоот хүргүүлж, хэлэлцүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 107 тоот захирамж гарган Ш.Солонгыг албан ёсоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Нэр дэвшигч Ш.Солонго нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг. 1979 онд нийслэлийн 23 дугаар сургууль, 1984 онд Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1994 онд Тайваньд Зах зээлийн худалдааны хууль тогтоомжийн, 2000 онд Австри Улсад захиргааны шийдвэрийн нөлөөллийн, 2005 онд ХБНГУ-д захиргааны ерөнхий хуулиар тус тус мэргэшил дээшлүүлжээ. Хуульч мэргэжилтэй, гавъяат хуульч цолтой. Орос, англи хэлтэй. Ажиллаж, хөдөлмөрлөсөн байдлыг нь танилцуулбал, 1984-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст мэргэжилтэн, 1992-1994 онд Засгийн газрын Тамгын газарт дэс түшмэл, тасгийн дарга, 1994-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт түшмэл, Засгийн газрын ахлах референт, 2000-2008 онд мөн газарт Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа аж. Төрийн албанд 34 жил ажиллажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуурыг бүрэн хангасан гэдгийг УИХ-ын дарга танилцуулгынхаа төгсгөлд хэллээ. 

    Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Олон жил төрийн ажил хийсэн туршлагатай, чадварлаг боловсон хүчин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дэвшин ажиллаж байгаад баяртай байна” гээд амжилт хүссэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ш.Солонгыг дэмжлээ.      

2017.12.13. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдав

2017.12.13-ны өдрийн засгийн газрын 344 тоот тогтоолоор Засгийн газырын хэрэгжүүлэгч агентлаг – Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар“ байгуулагдав.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “ Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэн орлого, зарлагын гүйцэтгэлийг хангаж, хяналт тавих, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийж санал боловсруулж шийдвэрлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилах, ач холбогдлыг ойлгуулан таниулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм.

2017.11.03. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар А.Гансүхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов.

Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна.

Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн аюулгүй байдлын хамгийн нарийн нандин бүхнийг хариуцаж ажиллаж байх ёстой.

Монгол Улсын аюулгүй байдал гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөл байдлын асуудал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орох, бидний баримталж явах ёстой гол бичиг баримт юм. Та Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг байнга сахин хамгаалж яваарай. Цаашдын ажилд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

2017.07.18. ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томилов

2017.07.18. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Доржсүрэнгийн Занданбатыг томиллоо.

Д.Занданбатын товч намтар:

Боловсрол

1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.
Ажлын туршлага

1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар